Dark Light
Нийгэм | 2026-11-03

БУСДЫН АМЬ НАСЫГ ХӨНӨӨЖ ХЭРГЭЭ НУУН ДАРАГДУУЛСАН ХЭРГИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
Фото зургийг | Цагдаагийн Ерөнхий Газар

Бусдын амь насыг хөнөөж хэргээ нуун дарагдуулсан хэргийг олж тогтоон баривчилжээ.

 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 10-р сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

        Энэ дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Иргэн “Х” бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтаасан байна. Харин иргэн “Х” -ийн хүүхдүүд хэргийг нуусан байжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоох чиглэлээр Хан-Ул дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт этгээдийг 10-р сарын 30-ний шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж  тогтоон саатуулсан байна. Уг этгээд нь амиа хорлох зорилгоор биедээ хутга гутлын үдээс зэргийг авч явсныг таслан зогсоож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Иргэн та аливаа төрлийн гэмт хэрэг ,зөрчлийн талаар мэдсэн ,харсан тохиолдолд Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоор эсвэл 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08