Dark Light
Нийгэм | 2026-11-03

М.ОНОН: ХИЙГЭЭГҮЙ ХЭРГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТАЙЛБАР ХИЙГЭЭД ЗОГСОХ ХАРАМСАЛТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд "Мадина" гэх Инстаграм хаягаар дамжуулан "Төмөр замын албан хаагчтай холбоотой, 10 сая төгрөг шилжүүлсэн" гэх мэдээлэл эрчимтэй цацагдаж байна.

Уг мэдээлэлд нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон мэдээлэл өглөө.

Тэрбээр: Миний нэр, зураг, хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглан, тухайн асуудалд намайг холбогдуулан үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдаж байгаад харамсаж байна.

Миний бие энэхүү цахим орчинд гарсан мэдээлэл, үйл явдалтай ямар ч холбоогүй, оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн бичлэг гарсан өдөр би өглөөнөөс орой хүртэл гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан бөгөөд үүнийг хяналтын камерын бичлэг болон бусад холбогдох нотлох баримтаар бүрэн нотолж чадна.

Би энэ асуудалд дурдагдаж буй эмэгтэйг огт танихгүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө тайлбар хийж, нэр төрөө хамгаалахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэндээ харамсаж байна. Энэхүү баримтгүй ор үндэслэлгүй гүтгэлэг нь миний болон гэр бүлийн минь тайван байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй төмөр замын салбарын хүндтэй нэр хүндийг харлуулах гэсэн үйлдэл юм.

Иймд миний нэр төр, алдар хүндэд үндэслэлгүйгээр халдсан, гүтгэсэн этгээдүүдэд холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол нэхэмжлэл гаргаж, шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна. Хууль хүчний байгууллагууд үнэн, зөвийг нь удахгүй тогтооно гэж найдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08