БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2024.01.22 / ДАВАА ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 08.32-17.35
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Аргын тооллын 1 сарын 22, Сумьяа гараг. Билгийн тооллын 12, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм




