2024 оны 01 сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэнэтийн нөхцөл байдал амьдралд таатай байдал авчирна. Зарим үйл явдал таны талд ашигтайгаар эргэх нь тодорхой байна. Гэхдээ танд шинэ ажил санал болговол зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй. Төлөвлөсөн үйл ажиллагаа илүү амжилт ололтыг авчрах болно. Зарим таагүй нөлөөтэй холбоотой зардал чирэгдэл гарах магадлал ч байна.
Үхэр: Зөн билэг тань од эрхэс ямар нэг дохио өгч байгааг мэдрэх болно. Шинэ мэдээ, хүлээх үүрэг хариуцлага их хэмжээний эрч хүч, цаг завыг шаардах бололтой. Өнөөдөр зөвхөн өөрийн хүчинд найдахын хэрэггүй. Багаар ажиллах чадвартай хүмүүс ихийг амжуулж чадна. Чухал ажил хэрэг ар араасаа цуврах учир хувийн асуудлыг түр хугацаанд хойшлуулахад хүргэнэ. Ойр дотнынхоо хүмүүст үүссэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр ойлгуул.
Хамтатгах: Өөрчлөлт хийх, энергийн эх үүсвэрээ сайжруулж ариусах зэрэгт таатай өдөр. Хувийн амьдралд ч таатай өөрчлөлт ажиглагдана. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох нь ажил хэрэгт амжилттайгаар нөлөөлнө. Хэт яарах буюу гаднын нөлөөнөөс нөхцөл байдал эсрэгээр эргэж болзошгүйг анхаараарай.
Мэлхий: Таны амьдралын төлөв байдал дээшлэх хандлагатай байна. Өмнө нь болсон таагүй зүйлсийг засах боломж олдоно. Санамсаргүй үйл явдал олон хүний үйл ажиллагаа болон нийгэмд эзлэх байр суурийг өөрчлөх болно. Энэ үед өөрийн боломж бололцоог саруул ухаанаар үнэлж дүгнэхэд төвөгтэй байх тул ажил хэрэг дээр чухал шийдвэр гаргах, эрсдэлтэй худалдаа наймаа хийх гэсний хэрэггүй.
Арслан: Элдэв зөрчил ихсэх үед өөрийгөө гадаад орчноос тусгаарла. Өөрийн буруутай зүйлдээ дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь чухал зүйлийг ойлгож, боломжоо үнэлэхэд тус болно. Ажил хэргийн харилцаанд гэнэтийн зүйл ихээхэн хүндрэл учруулах болно. Энэ үед тайван байж сэтгэл санааны байдлаа огцом өөрчлөхгүй байхыг одод зөвлөж байна.
Охин: Од эрхсийн байрлал гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг цаастай холбоотой ажил эрхлэх зэрэгт таатай байна. Бүх зүйлийг шийдвэрлэх боломжгүй ч ажлаа үргэлжлүүлэн хийж, хэзээ ч бууж өгч болохгүй. Харин сайн мэдэхгүй ажил дээр азаа туршиж болохгүй. Төлөвлөснөө хийж гүйцэлдүүлэх нь одоогийн нөхцөл байдалд зохицох болно. Хувийн амьдралын харилцаанд ч болж буй нөхцөл байдлыг эрүүл ухаанаар олж харахыг зөвлөж байна.
Жинлүүр: Ажлын байраа өөрчилж, мэргэжлийн түвшнээ ахиулах зорилгоор өөрчлөлт хийнэ. Ихэнх хүмүүс өнөөдөр тодорхой шийдэл гаргахад тааламжтай. Мөнгө санхүүгийн асуудал гарах ч тодорхой зорилгоосоо бүү ухар. Арилжаа наймаанд идэвхтэй оролцох гэсний хэрэггүй. Их хүч гаргасан ч зарим саад тотгорыг давж чадахгүй бололтой. Сэтгэл санааны байдал үе үе өөрчлөгдөж магадгүйг анхаар. Янаг амрагийн харилцаа тогтворгүй байх төлөвтэй.
Хилэнц: Худалдаа наймааны болон үл хөдлөх хөрөнгө борлуулах ажилд азтай одтой байна. Бага зэргийн маргаан зөрчил бол байж болох талтай. Удахгүй бүх зүйл намжмал байдалд орж тогтворжино. Аль болох сайн төвлөрч ажиллахыг хичээгээрэй. Тодорхойгүй уулзалт, ярилцлагыг өөр өдөрт шилжүүлэх хэрэгтэй. Оройг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлээрэй. Амьдралын эрч хүч тань сэргээх орчинд амрахыг хичээ.
Нум: Өмнө нь хийсэн ажил болон гаргасан төлөвлөгөөг дүгнэхэд тааламжтай өдөр. Мэргэжлийн хүрээллээ тэлэх, ажлын харилцаагаа өөрчлөхөд тааламжтай. Гэрээ хэлэлцээр, уулзалт хурал хийхээр төлөвлөж байгаа бол сайн бэлтгэх хэрэгтэй. Дотоод мэдрэмж, зөн билэг нэмэгдэнэ. Энэ нь хувийн амьдрал болон ажил хэргийн аль алинд нь тус болно.
Матар: Өөрийн дотоод мөн чанараа олны дунд хэтрүүлэн үнэлэх нь амжилтад хүрэх боломжоос доош татна. Шинэ болон сайн судлагдаагүй зүйлийн талаар мэдэмхийрэх нь эргэн тойрны хүмүүст бүдүүлэг мэт ойлгогдоно. Аливаа харилцаанд уур бухимдлаа ил гаргах юм бол таны нэр хүндийг цаашид тун таагүй байдалд оруулна. Муу мэдээ нь сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлнэ.
Хумх: Өнөөдөр ихэнх хүмүүс өөрийн сонгосон ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Бусдын итгэл даах чадвартай гэдгээ нотлон харуулах боломж гарч ирнэ. Энэ өдөр та од хийморьтой байж, урам зориг орох ба амьдралын баяр баяслыг олж авах болно. Урт хугацаанд бодож төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд амжилт авчрах магадлалтай. Санхүүгийн байдал тань сайжрах боломж харагдана.
Загас: Сэтгэл санаагаа аль болох тайван байлгах хэрэгтэй. Сэтгэл хөдлөл өндөр байсан ч дарж байхад гэмгүй. Энэ үед ухаалаг байж чадвал цаашид амьдралын эрч хүч өсөн нэмэгдэнэ. Үүссэн таагүй нөхцөл байдлаас энгийн аргаар гарч чадсан хүмүүс өөрийгөө өндрөөр үнэлж болно. Учир нь танд амжилт үзүүлэх боломж нөөц их байгааг илтгэж байна. Нэр алдарт хүрэх зорилготой хүмүүс олны анхаарлыг татаж чадсанаар ирээдүйд улам их амжилт олох байр сууриа олно. Залуу хүмүүс хайр дурлалтай учирч магадгүй тул гадаад төрх байдалдаа анхаар.
АДМИН








Нийгэм




