Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо S Outlet худалдааны төвөөс агуулах чөлөөлөх зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан үйл ажиллагаа болсон бөгөөд нэг дор хэт олон иргэд цугларчээ. Иргэд бөөнөөрөө дайрах зэрэг эмх замбараагүй байдал үүсэх асуудлыг тухайн аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан байсан.
Энэ нь хууль журамдаа нийцэж байгаа ба тухайн нөхцөл байдалд хүмүүсийн анхаарлыг татаж намжаах арга үүнээс өөрөөр байхгүй байсан тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм




