БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2024.01.23 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулвал: Жаргал ирнэ
Наран ургах, шингэх: 08.31-17.37
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 1 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Хэрцгий охин одтой, улаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм




