Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Бунхант” гэдэг газар 3 айлын гэр шар усанд автсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:48 цагт аймгийн Онцгой байдлын албанд бүртгэгджээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:43 цагт Баяндэлгэр суманд очсон байна. Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 07:55 цагт тухайн газарт очиход иргэн Б, Б, Э нарын 3 гэр шар усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ. Мөн тус багийн "Булаг" гэдэг газар зуданд хорогдсон малын сэг зэмийг булшилсан байна. Өнөөдөр ажиллагаа үргэлжлэх ажээ.
Нийгэм | 2024-04-04
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм



