БЗД-ийн 26 дугаар хороонд нэгдүгээр сарын 24-нд гарсан осолтой холбогдуулан хянал шалгалт хийлээ.
Уул уурхайн яамны салбарын хяналтын ахлах байцаагч Бямбадорж: Гурван яамнаас хамтарсан хяналт шалгалтыг Дашваанжил ХХК-д Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шингэрүүлсэн шатдаг хийн хадгалалт түгээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа даралтат савны техник аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийх байдлаар оролцсон. Тус компанид шингэрүүлсэн хийн түлш хадгалах нийт 19 даралтат сав байдаг. Эдгээр савнуудын техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа нь шалгалтын үеэр хангагдсан. Энэ хүрээнд тус компанийн хий цэнэглэх хүрээнд ашиглагдаж буй хий хадгалах савны ашиглалт, аюулгүй ажиллагаа, зураг төслийн байдалд хяналт шалгалт хийсэн. Тухайн даралтат савнууд улсын бүртгэлд хамрагдсан. Ашиглах зөвшөөрөл авсан савнууд байна лээ. Өдөр тутмын хяналтыг байнга хийх ёстой. Дотоодын хяналт хангалтгүй ажилласан, өдөр тутмы хяналт бүрэн гүйцэт хийгдэхгүй гэх мэт зөрчлүүд илэрсэн. Мөн хий цэнэглэх станцын өргөтгөлийн барилгын ажлыг зөвшөөрөл авалгүй эхэлсэн асуудал илэрсэн. Үүнийг зогсоох үүрэг даалгавар өгч, барилгын ажил эрхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр үргэлжлүүлэх үүрэг даалгавар өгч ажиллаж байна.
АДМИН







Нийгэм



