Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газын дэлбэрэлт болсонтой холбоотойгоор хэд хэдэн чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан. Энэ талаарх мэдээллийг УОК-оос хийлээ.
Зам тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Батболд: Дашваанжил ХХК-д хийсэн хяналт шалгалтын мэдээг танилцуулъя.
Ачаа тээврийн эрсдэлийн үнэлгээг шалгахад эрсдэл нь 28.4 хувьтай бага эрсдэлтэй үнэлэгдэж, хууль сахин мөрдөлт нь 57.6 хувьтай үнэлэгдсэн. Техник үйлчилгээ засварын байр нь галын аюулгүй байдлын сэлбэг хэрэгслээр бүрэн хангагдаагүй. Тээвэрлэлтийн талаарх мэдээллээ тухайн орон нутгийн авто хяналтын байгууллагад сар бүр үнэн зөв гаргаж өгдөггүй. Засвар үйлчилгээний барилга байгууламжийн бохир усны систем нь эвдэрсэн, ажиллагаагүй. Мөн аюултай шингэн хог хаягдал, тэдгээрийн сав баглаа боодол, бусад аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах тээвэрлэх, дахин боловсруулах зөвшөөрөл бүхий газартай гэрээ байгуулж хүлээлгэн өгдөггүй гэсэн зөрчлүүд илэрсэн. Засварын байранд тээврийн хэрэгслийг байрлуулах тэмдэглэгээ хийгээгүй. Комперессор, өргүүр гэх мэт өндөр даралтад ажиллах тоног төхөөрөмж нь баталгаажуулагдаагүй. Ажлын байранд хийгдэх технологийн картуудыг гаргаагүй. Техникийн комиссын ажиллах журмыг батлуулаагүй. Ачааны дагалдах бичиг баримтыг авч явдаггүй, хэрэглэдэггүй зэрэг зөрчлүүд гарсан. Мөн баллон тээвэрлэх бага оврын машинууд нь ирмэгтэй шүргэлцэж, зурагдсан. Аюултай ачаа тээврийн тэмдэглэгээ нь стандарт бус. Аюултай ачаа тээврийн гэрэлтүүлэг дохио нь бүрэн ажилладаггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.
АДМИН







Нийгэм



