2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн амьдралдаа амжилт олох үндэс нь уян хатан эелдэг даруу зан төлөв юм. Мөн таны овсгоо самбаа тань таныг олон зөв сонголт хийхэд тусална. Өөрийн үзэл бодлоо хамгаалан, шаргуу хөдөлмөр, идэвх чармайлттай ажиллахыг зөвлөж байна. Аливаа юманд зохицож сурах, эв дүйг нь олох нь таны амьдралд ихээхэн амжилтыг авчирна.
Үхэр: Томилолтоор явах, аялал зугаалгаар явах нь таны амьдралыг утгатай болгож болно. Таныг бүрхэж байсан хар бараан зүйлүүд сайхан дурсамж, үйл явдалд дарагдах болно. Хамтрагчийнхаа өмнө хүлээцтэй, тайван байдлаа хадгалж аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрийнхөөрөө зүтгэх хэрэггүй. Хамтын хөдөлмөрийг хамтаар шийдвэрлэхэд алдах зүйлгүй.
Хамтатгах: Хоёрдмол өдөр. Хамгийн хайртай хүндээ ч зориулж чадаагүй цаг заваа өөр хэн нэгний сайн сайхны төлөө зориулахад хүрнэ. Та ажиллах хурд, эрч хүчээ нэмэгдүүлж, өмнөх ажлаа цалгардуулалгүй гүйцэтгээрэй. Харин эрчүүдийн хувьд чөлөөтэй байж, нам гүм орчинд ажиллахыг илүүд үзнэ. Тэдний хүсэл мөрөөдөл толгойд эргэлдэхээс гадна амьдрал дээр бууж ирж байгаад баяртай байна.
Мэлхий: Эрчүүд догшин ширүүн үг хэлнээсээ болж хайртай хүнээ гомдоож магадгүй. Тэдний энэ ааш авир нь хамтрагчдын харилцаанд ч нөлөөлөхүйц байж, өөрөөсөө бусдыг түлхэх шалтгаан болж мэднэ. Энэ ордны эрчүүд ихэвчлэн хийхээсээ бодох нь их байдаг ч бодсон болгон нь биеллээ олж чаддаггүй. Гэвч сайн бодсон үйлдлүүд заавал амжилт авчирна гэдэгт итгэлтэй байж болно.
Арслан: Хүнд өдөр. Хайхрамжгүй байдлаасаа болж өөрийгөө бэртээх, элдэв зүйлээ хаяж үрэгдүүлэх зэрэг таагүй үйл явдлууд тохиолдож болзошгүйг од гараг анхааруулж байна. Та дэргэдэх хүнээсээ ялангуяа итгэж явдаг хүнээсээ хууралтыг, урвалтыг мэдрэх болно. Нийгэмд үүссэн таагүй нөхцөл байдлыг хувийн амьдралдаа хутган оруулах хэрэггүй.
Охин: Хэтэрхий өөнтөгч, сэжигч зан эсвэл эсрэгээрээ гэнэн итгэмтгий байдлаас тань болж хайртай хосуудын харилцаанд үл ойлголцол үүсэж болзошгүй. Гэр бүлийн дотоод зөрчил үүсэх, найз нөхөдтэйгөө маргалдах зэрэг харилцааны талын асуудлууд ихээхэн гарч ирнэ. Харин хэн нэгэн танд гэнэтийн таатай мэдээлэл дуулгаж магадгүй.
Жинлүүр: Таны оюун санааг шинэ төлөвлөгөө, сонирхолтой санаанууд эзэмдсэн байна. Мөрөөдлөө биелүүлэх гэж хэт их улайрах хэрэггүй. Од гараг энэ ордныхны идэвхийг мэргэжлээ дээшлүүлэх тал руу хандуулж байна. Олдсон цаг хугацаагаа дэмий зүйлд зориулах нь таны боломжийг үгүй хийнэ гэдгийг санаарай. Оюутнууд эрдэмтэд, соёлын ажилтнуудыг амжилт хүлээж байна.
Хилэнц: Аян замд явах, алсын томилолтод гарах зэрэг нь тохиромжтой бус тул дараагийн өдөрт шилжүүлбэл зохистой. Танайд санаанд оромгүй хүн айлчлан ирж магадгүй бөгөөд танд маш их баяр баяслыг авчирна. Харин залуус боломжоо ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлөхүйц зүйлийг олж мэдэх, ашиглахад анхаарлаа хандуулаарай.
Нум: Хайртай хүмүүсийнхээ төлөө ямар нэгэн бодитой зүйл хийж хэвшихийг хүснэ. Таны хувьд олон талаас, маш олон хүний тусламж зөвлөгөө ирэх бөгөөд та түүнийг ойшоохгүй өнгөрүүлж магадгүй. Хувийн асуудлаа шийдэх, биеийн хүчний ажил хийхэд таатай байна. Харин аялалд гарах, бооцоо тавих, наргиж цэнгэх нь тохиромжгүй юм.
Матар: Та өнөөдөр ойрын үед барьж хийгээгүй тэр ажлаа гүйцээх гэж хичээх болно. Гэрийнхээ эд хогшлын байрлалыг өөрчлөх, агуулах, скаладаа цэвэрлэж, цэгцлэх зэргээр өдөржин завгүй өнгөрөөнө. Хамгийн ойрын хамаатан тань өнөөдөр таныг зорин ирэх болно. Харанхуй бүдүүлэг хэн нэгний уршгаар залуус бүтэлгүй зүйлтэй учирч мэдэх тул онцын шаардлагагүй бол олон хүмүүс цугласан газарт очихгүй байсан нь дээр.
Хумх: Тайван өдөр. Тодорхой шалтгааны улмаас бизнесийн болон хувийн аж ахуйн үйл ажиллагаа удааширч, ашиг орлого багасаж мэднэ. Гэвч энэ нь түр зуурын л асуудал байх тул сэтгэлээр унаж, гутрах хэрэггүй. Таны хувьд үр хүүхдүүдтэй холбоотой асуудлууд тайван байлгахгүй бөгөөд өсвөр насны хүүхдүүдтэй ярилцаж, ойлголцох томоохон ажил хүлээж байж мэднэ.
Загас: Хоёрдмол өдөр. Та өөртөө санхүүгийн эрх чөлөөг олгохыг хүснэ. Энэ үүднээсээ олон төрлийн хуримтлал үүсгэж, зардлаа танах төлөвлөгөө боловсруулах ч түүнийхээ хэрэгжилтэд тавих анхаарал тань өөр бусдад дарагдан суларч мэднэ. Таны амьдралд ихээхэн ахиц болохуйц үнэтэй зөвлөгөө заавар өгөх хүнтэй уулзана. Энэ нь магадгүй таны эртний найз байж мэднэ.
АДМИН








Нийгэм




