Цагдаагийн байгууллагаас нэн ховор амьтны тоонд бүртгэгдсэн халиун буга, хүрэн баавгай, хотон шувуу агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна. Эрүүгийн хуульд байгалийн тусгай хамгааллаттай газар нэн ховор амьтан агнасан, барьсан эсвэл ховор амьтны тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, ховор амьтны чихмэл, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулаг хийсэн бол 5.4-27 сая төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэдэг.
Нийгэм | 2024-04-06
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




