Dark Light
Нийгэм | 2024-04-06

БЗД “Хаврын их цэвэрлэгээ”-г хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж байгууллага, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, сайн дурын байгууллага, клубийн нийт 21263 хүн “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдлээ. Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, хайс хашлага, хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө дурсгал угаах, хог хаягдал цэвэрлэж байна.

Түүнчлэн гэрэлтүүлгийн самбар, таг нь эвдэрсэн гэрэлтүүлгийн шонг шинэчлэн, 462 м кабелийн утас засварлалаа.  Мөн 48 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийж, хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурваст ногоон байгууламж зүлэгт талбайн самналт цэвэрлэгээ, ахуйн хог хаягдал цэвэрлэгээ, хамгаалалтын ногоон шон, тросс угаалга, бортоготой модны цэвэрлэгээ, нуух цэвэрлэгээг хийж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19