2024 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр гадуур явах хэрэггүй тэр тусмаа олон нийт цугласан газраас хол байсан нь дээр. Эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохоор зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Аливаа өвчнийг бага дээр нь эмчлэхгүй бол хүндрэх аюултай. Хосууд өнөөдөр дотносоход таатай. Элдэв хов жив, таагүй ярианд хутгалдахаас сэрэмжлээрэй.
Үхэр: Хамтрагчийгаа хүндэтгэсэн, үнэлж дүгнэсэн өдөр байна. Та түүний нөлөөгөөр нэлээдгүй амжилттай ажиллаж байгаа гэдгээ сануулж, урам өгч, байгаа бүхий л бололцоогоороо дэмжихийг хүснэ. Хамтын гэрээндээ боломжит нөхцөлүүдээр нэмэлт өөрчлөлт оруулна. Харин хэн нэгэн үл таних хүнээс болж уур амьсгалаа эвдэж болзошгүй тул бодолтой, ухаалаг байгаарай. Ажиллах чадвар өсөн нэмэгдэж сэтгэл санаа дээд зэрэгтээ байна.
Хамтатгах: Өнөөдөр та шилжилт хөдөлгөөн хийх, ажлын байраа өөрчлөх зэргээр амьдрал болон ажил дээрээ ямар нэгэн солио холио хийнэ. Мэргэжлийн хүрээнд туршлага солилцох, дадлагажих зэрэг нь ажлын амжилтад ихээхэн нөлөө үзүүлнэ. Санхүүгийн тал дээр алдагдал хүлээхээс сэрэмжил. Хэрэггүй үрэлгэн зангаа тат. Аль болох хуримтлал үүсгэхийг эрхэмлэ. Ирэх долоо хоногт эрч хүчтэй байхын тулд тайван амрахыг илүүд үзээрэй.
Мэлхий: Өнөөдөр ирэх сайхан мэдээ таны өмнө хэтийн төлөвийг тань нээж өгнө. Ганц бие хүмүүс өнөөдөр шинэ танилтай учирч тэдэнтэй хайр дурлалын романс үүсгэж магадгүй. Төгс зохицол уу, үгүй юу гэдгийг харилцагч хоёрын нэг нэгнээ сонсох, мэдрэх, хүндэтгэх чадвараас бүрэн шалтгаална. Ахмадуудын бие оройдоо тавгүйтэх хандлагатай. Эрүүл мэнддээ анхаараарай гэж одод танд зөвлөж байна.
Арслан: Орлогын хувьд өсөн нэмэгдэж, таны хэтэвч, данс зузаарахын сайхныг мэдрэх болно. Таны оновчтой хийсэн ажлын үр дүн танд эргэн ирнэ. Таны гаргасан шийдвэр бусдын амьдралыг өөрчлөхөөр бол та ганцаараа шийдвэр гаргасны хэрэггүй. Танд дотнын зөвлөх, ахмад настай хүмүүс чинь ихээхэн нөлөөлөх болно. Үрэлгэн зангаа өнөөдөртөө тэвчээрэй.
Охин: Бүсгүйчүүдийн хувьд эрч хүч, оргилсон сэтгэлээр дүүрэн байх болно. Тэдний хайр дурлал, хүсэл тачаал бадарна. Өөрийгөө бусдад ойлгуулж чаддаггүй, зөрүүд нэгэн нь хайр дурлалын харилцаанд маргаан дагуулна. Амралтаа үр ашигтайөнгөрүүлж өөрийн дуртай зүйлээ хийж, стресс ядаргаагаа умартахыг зөвлөж байна. Эрчүүд дэвэргэн сэтгэлээ дарж байхгүй бол ер нь л ширүүн маргаан тулаанд орж болзошгүй байна.
Жинлүүр: Та зохион байгуулалттайгаар албан тушаалын араас хөөцөлдөх, нэр хүнд олж авах гэж тэмцсэний хэрэггүй. Таны ажил алба сайн байгаа нь түмний нүдэнд илхэн байна. Тодорхой хэмжээгээр санхүүгийн ямар ч ашиг олж авахгүй ч таатай байна. Хэн нэгний муу явуулга, худал хуурмагаас болж хамтрагчдаа үл итгэх байдал үүсэж магадгүй. Шийдвэрлэгдээгүй асуудал эсвэл хойшлуулсан ажлаа барьж ав. Мөн ажлын байдал тань хэсэг хугацаанд завсарлаж танд таатай нөхцөл байдал ирнэ.
Хилэнц: Таны хийж байгаа зүйл ойр дотнын хүмүүсийн санаанд нийцэхгүй, таныг дэмжихгүй байгаагаас болж тэдэнтэй харилцаагаа хурцатгахгүй байхыг анхааруулж байна. Нэмэлт зарлага гарах учраас үүнийг эртнээс тооцоолж бэлдэх хэрэгтэй. Гэр бүлийнхээ орлого зарлага, санхүүгийн байдалд анхаарлаа хандуулах цаг ирсэн байна. Өнөөдрийн ажлын гүйцэтгэлээ хийж чадахгүйд хүрч мэднэ. Цагаа дэмий зүйлд үрэх хэрэггүй.
Нум: Залуус сэтгэлийн хөөрөл ихтэй, баяр баяслаар дүүрэн байх болно. Тэдэнд амьдралыг нь гэрэлтүүлж, дурсамжаар дүүргэх сайхан үйл явдал тохиолдоно. Эрчүүдийн хувьд танилуудынхаа дунд нэр хүнд нь дээшилж тэдэнд сайнаар үлгэрлэж, өнөөдрийн хувьд гол баатар байх болно. Ганц бие хүмүүс шинэ шохоорхол, сонин содон учрал хүлээж байна.
Матар: Гэртээ үүссэн маргааныг шийдэх гэж яарсны хэрэггүй. Магадгүй танд гэрийнхэнтэйгээ харилцах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болох нь. Урьд өдрүүдийн урам хугаралт, гомдол ард үлдэж та дахин эрч хүчээр дүүрэн байх бололтой. Од гарагийн тааламжтай байрлалын нөлөөллөөр санхүүгийн байдал бага зэрэг дээшилж, ирээдүйд хийх ажлын чиг хандлага тодорхой болох шинжтэй.
Хумх: Та өнөөдрийг гэр бүлийн өдөр болгохоор зорино. Аль болох хүүхдүүдтэйгээ хамт бүхнийг хий. Хүүхдээ зандарч, ширүүн хандахгүй байхыг хичээгээрэй. Ажлын ачааллаас болж ядарч, бухимдсан таныг тэд л сэргээж, мартуулж чадна. Хүнлэг энэрэнгүй, сайхан сэтгэлийг өнөөдөр танаас мэдрэх болно. Эрчүүд хайр дурлалаас болж өөрийн паянтай болох болно.
Загас: Сэтгэл санаа тогтвортой, урам зоригтой байх болно. Ялангуяа бүсгүйчүүдийн оруулсан хүч хөдөлмөрийг ойр дотнынхон нь үнэлэх болно. Тэд магтаалын үг сонсож, баярлуулах, бэлэг хүлээн авна. Ганц бие хүмүүсийг сайхан үйл явдал хүлээж байна. Тэд буяны үйлд идэвхтэй оролцож, танилын хүрээгээ ч нэмэгдүүлж чадна. Хайр дурлалтайгаа учрахыг хүлээж байгаа хүмүүсийн хувьд таатай, итгэлтэй байж болно.
АДМИН






Нийгэм




