Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Өвөр хөндий” гэдэг газар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны 13:40 цагт гарсан хээрийн түймэр гарсан дуудлагаар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан, Дарьганга сумдын Засаг даргын тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Мөн Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул багийн “Ухаа толгой” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 125 км, сумын төвөөс урд зүгт 80 км-т хээрийн түймэр гарсан дуудлага мөн өдрийн 17:25 цагт аймгийн Онцгой байдлын ангид ирсэн.
Дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид ажиллаж байна. Салхины хурд баруун хойноос 8-10м/с, зарим үед 13м/с байна.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар
АДМИН






Нийгэм




