"Jet Sharing Mongolia" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашнямаас энэ жил үйлчилгээгээ хэрхэн өргөжүүлэх, ямар үйлчилгээ нэмсэн талаар тодруулаа.
-Энэ зун хэдэн скүүтер түрээсийн үйлчилгээнд гаргах вэ?
-За ямар ч байсан хүйтэн өвөл дуусч, дулаарчихлаа. Манайх энэ жил 6000 скүүтертэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Албан ёсны нээлтээ Чингисийн талбайд дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хийнэ. Бэлтгэл ажлууд сайн хангагдсан.
-6000 гэхээр хоёр дахин нэмэгджээ. Өөр үйлчилгээ нэмэх үү?
-Скүүтерүүдээ шинэчлэсэн. Нодлин 3000 скүүтертэй байсан бол энэ жил 3000-г нэмсэн. Мөн ихэнх нь амортизатортай хамаагүй бат бөх болсон. Зөөврийн батарейтай болсон. Одоо скүүтерээ зөөгөөд, цэнэглээд байх шаардлагагүй болсон. Цэнэг дүүрэн батарей хийлээ. Цэнэг дууссан батарейг авч явлаа. Тэгэхээр заавал том скүүтер зөөхгүй. Зүгээр л жижиг хэмжээний батарей зөөнө. Энэ нь бидний ажилд том давуу тал болж байгаа.
-Түрүү жилийнх шиг гэр рүүгээ авч явах, эвдэх тохиолдлууд гарч байна уу?
-Улаанбаатарчууд хэрэглээд сурчихлаа. Та өөрөө харж байгаа байх. Тодорхой хэмжээнд түгжрэлд хувь нэмрээ үзүүлж байгаа гэж бодож байна. Зөвхөн 2023 онд л гэхэд бид 1 сая гаруй аялал хийсэн байна. А цэгээс Б цэг хүртэл. Тэгэхээр маш олон хүнийг машинд түгжрүүлэхгүй, стрессдүүлэхгүй байсан байх гэж бодож байна. Мөн 3000 скүүтертэй ажиллахад 60 мянган литр шатахуун агаарт шатаагаагүй, хэмнэсэн байна гэсэн үг.
АДМИН







Нийгэм




