Dark Light
Нийгэм | 2024-04-07

Жинлүүр: Тэвчээр шаардсан өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Эрүүл мэндээ хамгаалж, хэт эрч хүчээ шавхахгүй байхыг зөвлөж байна. Техник хэрэгсэл тоног төхөөрөмжтэй харьцахдаа болгоомжтой бай. Бага зэргийн үл ойлголцол ч хэцүү сэтгэгдэл төрүүлж гутранги үзлийг давамгайлуулах өдөр болно. Сэтгэлээр унагах бодлуудаас хол байж багахан зүйлээс ч таашаал хүрт. Өнөөдөр хэрэггүй хоосон зүйлд мөнгөө бүү үр.

Үхэр: Эрүүл мэнд тань асуудалтай байгаа бол мэргэжлийн эмчид хандах нь чухал. Эртнээс бодсон бодлоо хэрэгжүүлэх санал хүлээн авах нь таатай мэдрэмж төрүүлнэ. Олон хоногийн турш таныг дагасан таагүй байдал удахгүй арилах болно. Амьдрал аяндаа танд хүнд хэцүү байдлаас гарахад тусална. Шийдвэр гарахад хэцүү бүхий л ажлыг хойшлуулаарай. Энэ цаг үед бодол санаагаа цэгцлэх нь хамгаас чухал байна.

Хамтатгах: Ачаалал ихтэй өдрийн хэмнэл бүхэлдээ таныг залгих мэт санагдах болно. Та бүх хүнд хэрэгтэй байгаа мэт ийш тийш гүйх бололтой. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс та нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг татах эсэх хамаарна. Гэхдээ бүхнээс түрүүнд өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавь. Урт удаан хугацаанд амралтгүй ажиллах хэрэггүй. 

Мэлхий: Хэн нэгэнтэй танилцах, тэр тусмаа ирээдүйн хамтрагчаа хүлээж авах, танилцах ойлголцох өдөр. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж өгөөмөр энэрэнгүй чанар нь гэр бүлийн харилцаанд халуун дулаан уур амьсгалыг бий болгоно. Ажил хэрэг болон бусад бүхий л харилцаанд эергээр хандахыг эрхэмлээрэй. Ямар нэгэн мэдээ сонсож магадгүй.

Арслан: Байгууллага компаниудын хооронд төсөл, худалдан авалт өрнөж магадгүй. Таны хариуцсан ажил амжилттай явагдаж та томоохон ажлын ард гарч чадна. Зарим нэг туршлагатай хүмүүсээс таны хувьд магтаал сайшаал хүртэх болно. Өөрийн хийж буй ажлаасаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжийг авах болно. Энэ бүх зүйл таны амьдралд бас нэгэн шинэ хуудсыг нэмэх болно.

Охин: Амьдралаа дүгнэж цэгнэж өөрийн амьдралаа эргэцүүлэх өдөр ирнэ. Та өөртөө оюуны эрэл хайгуул хийж бүгдийг шинээр эхлүүлэхийг хүснэ. Танд шинэ сэтгэхүй, шинэ өөрчлөлт мэдрэгдэнэ. Шинэ танилуудтай болгоомжтой хандаарай. Энэ өдөр танилцсан хүмүүсийн зарим нь таны төсөөлснөөс хамаагүй эсрэг бодолтой байх нь олон бий. Та өөрийн хүч хөдөлмөрөө тэнцүү хуваарилахыг зөвлөж байна.

Жинлүүр: Тэвчээр шаардсан өдөр. Олон талаас ирэх муу муухай мэдээлэл, гүжир гүтгэлгийг үл тоон өмнөх ажилдаа анхаарлаа хандуул. Эс тэгвээс далд явуулга газар авч нийгэмд эзлэх байр суурь, албан тушаалд ч нөлөөлж магадгүй. Хувийн амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлтөд та бэлэн байгаарай. Таны эргэн тойронд болж буй бүхий л юмс үзэгдлийг эрүүл саруул ухаанаар үнэлж цэгнэхийг зөвлөж байна.

Хилэнц: Орлого зарлагаа тооцсоны дүнд хэмнэх үедээ хэмнэж, тооцоотой байснаар ирээдүйд бий болох магадлалтай аливаа эрсдэлээс өөрийгөө чөлөөлөх юм. Шинээр ажил эхлүүлэх хэрэггүй. Амжилт таныг дагахгүй тул та илүү тааламжтай мөчийг хүлээх хэрэгтэй. Болохгүй зүйлийг хүчээр болгох гэж муйхарлан зүтгэх хэрэггүй. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай тул болох үедээ аяндаа бүтээд ирнэ. 

Нум: Тайван өдөр. Хувийн амьдрал ажил хоёроо хольж хутгах хэрэггүй. Та нэгэнд нь алдаа гаргасан бол нөгөөхөд нь ч бас сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна. Өөртөө хэт найдах хэрэггүй. Ямар нэгэн эрсдэлтэй ажиллагаанд оролцох, чухал шийдвэрийг ганцаар гаргах хэрэггүй. Гарах үр дүн нь таны толгой дээр буух тул хянуур, болгоомжтой байхыг сануулж байна. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалахыг зөвлөж байна.

Матар: Таагүй өдөр. Та өнөөдөр өөрийн сонирхолд нийцэхээргүй, бусдын эрх ашгийн төлөө ямар нэгэн сонголт хийхэд хүрнэ. Үүнээс болж бухимдах хэрэггүй. Аливаа харилцаандаа болгоомжтой байгаарай. Зарим нэг таатай мэдээлэл нь таны сэтгэлийг сэргээнэ. Хосуудын харилцаа урдын адил таатай байна. Үр хүүхэдтэй холбоотой асуудалд хариуцлагатай хандахыг зөвлөж байна. 

Хумх: Та өнөөдөр шинээр ямар нэгэн ажил эхлүүлэх гэж яарсны хэрэггүй. Хуучин дуусаагүй ажлаа, бичиг цаас, гэрээтэй холбоотой бүхий л ажлаа хийхэд тохиромжтой. Одод таныг таатайгаар ивээж байгаа хэдий ч хий хоосон мөрөөдөлд автахгүй, бодит байдалдаа зохицон бүхий л ажлаа явуулахыг зөвлөж байна. Бодсон олон зүйл тань өнөөдрийн хувьд амжилт олохгүй нь бололтой. Эрүүл мэнд муудаж болзошгүй.

Загас: Хянуур өдөр. Бүсгүйчүүдэд харилцааны тал дээр анхаарал болгоомжлол илүүдэхгүйг анхааруулж байна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд бүтээл арвинтай, шинэ санаа олонтой сайхан таатай өдрүүдийн нэг. Хүссэн орлогоо олж чадна. Та гадна хүмүүст өөрийгөө таниулах боломж гарч магадгүй. Энэ зөвхөн таны хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалах болно. Эрчүүд хэн нэгний зүрхийг зүсэм үг хэлэхээс зайлсхий. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19