Dark Light
Нийгэм | 2024-04-08

Онцгой байдлын газрын 7 хоногийн тойм

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн онцгой байдлын газрын 7 хоногт өрнөсөн онцлох үйл явдлын тойм 

Нийслэлийн онцгой байдлын газар

Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид дулааны улирлын хувцсанд шилжлээ. 

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Олон Улсын стандартыг нутагшуулах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас хэрэгжилтийг хангах, нутагшуулах, алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Нэг сар-Нэг дүүрэг” аяныг  хэрэгжүүлж байна. 

Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, арга зүйгээр хангаж, ажлын үр дүнг хэлэлцүүлж, албаны хэмжээнд нээлттэй цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагын 2024 онд дэвшүүлсэн зорилт, бие бүрэлдэхүүний сургалтын чанар, хүртээмж, офицер бүрэлдэхүүний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүтцийн нэгжүүдийн Бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор жолооч бүрэлдэхүүний нэгдсэн дадлага сургалтыг тус тус зохион байгууллаа.

Баянгол, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төв эмнэлэгт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрууллаа. 

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг, оношилгоо, шинжилгээг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулав.

Мөн шинжилгээнд үндэслэн зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эрүүл мэндийн байгyуллагад оношийг нь тодруулах үйл ажиллагааг явуулах юм.

"Хотоо Угаая, Хэвшил Болгоё" их цэвэрлэгээний аянд Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд нэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19