Dark Light
Нийгэм | 2024-04-08

Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун дулаарч байна.

Өчигдөр Их-Уул сумын нутагт  18 градус  дулаан байлаа.

Цас хайлж, мөс нимгэрч зарим томоохон голуудын цөн түрсээр байна.

Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орж, эрэг захруугаа түрж шахсан  байна. Иймээс иргэдийг  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-наас хойш бүрэн хөлддөг. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19