Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гурван ихэр мэндэлсэн. Ихрүүдийн ээж Мөнхтуяатай холбогдож тодруулаа.
-Хүүхдүүд болон таны бие сайн уу?
-Бид сайн байна. Хүүхдүүд эрүүл саруул торниж байна аа.
-Эмнэлгээс гарсан уу?
-Гараагүй. Эмчийн хяналтад байгаа.
-Ихрүүд хэд хэдэн кг төрсөн бэ?
-Одоогоор тэр талаар яримааргүй байна. Төрөөд удаагүй байгаа учраас жаахан бэргэшингүй байгаа тул ойлгоорой.
-Ойлголоо. Танай хэд дэхь хүүхдүүд вэ?
-Манайх ингээд таван хүүхэдтэй болж байна.
-Сум, орон нутгаас хүмүүс их баяр хүргэж байна уу?
-Одоогоор эмнэлгээс гараагүй, хяналтад байгаа болохоор гадны эргэлт аваагүй. Утасны дуудлага бол их ирж байна.
-Өнөр өтгөн сайхан гэр бүлд нь эрүүл энх сайн сайхныг хүсье. Нөхөр нь анх энэ тухай дуулаад юу гэж байх юм?
-Юм хэлж чадахгүй уйлсан. Одоо биеэ тэнхэртэл эмнэлэгт нөхөртэйгөө цуг байна. Баярлалаа.
С.ОТГОН
АДМИН







Нийгэм




