Dark Light
Нийгэм | 2024-04-08

Галыг бүрэн унтраалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн. 

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. 

Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.  Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19