Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Миний" дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алдсан.
Дөнгөж сая Нийслэлийн онцгой байдлын газраас уг гал түймрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр амиа алдсан алба хаагчийн ар гэрийн төлөөлөл "Би амиа алдсан алба хаагчийн ар гэрийн хүн байна. Өмнө нь ажлаа хийж яваад түлэгдсэний улмаас түүнийгээ эмчлүүлэхээр хоёр жилийн хугацаагаар чөлөө авч байсан. Эмнэлгийн тогтоосноор 30 хувийн түлэгдэлтэй гэсэн. Яг үнэндээ 80 хувийн түлэгдэлтэй байсан шүү дээ. Онцгой байдлын албанд 20 гаруй жил ажилласан 5 хүүхдийн аав хүн байсан. Тэтгэвэртээ гарах болчихсон. Удаа дараа тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн боловч хүлээж аваагүй. Хэрэв хүсэлтийг хүлээгээд авсан бол 5 хүүхэд нь өнөөдөр аавтайгаа байх байсан шүү дээ. Яагаад өнөөдрийг хүртэл хүсэлтийг нь шийдэж өгөөгүй юм бэ" гэв.
С.ОТГОН
АДМИН







Нийгэм




