Dark Light
Нийгэм | 2024-04-19

Венецийн биенналь: Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн Биеннальд Монгол Улсын павильон албан ёсоор нээлтээ хийлээ. 

Биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн хамтран ажиллаж байна. 

Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Манай улсын павильоны нээлтийг олон улсын 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав. 

Хэвлэлийн бага хурлыг залгуулан Монголын павильоны албан ёсны нээлтийг Монгол Улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах “Go Mongolia” брэндийн хүрээнд зохион байгуулж, энэ үеэр арга хэмжээнд уригдсан улс төр, соёл урлаг, бизнесийн салбарын нөлөө бүхий олон улсын 200 орчим зочид, төлөөлөгчдөд монгол урлаг, соёлын өвийг сонирхуулан сурталчиллаа. 

Энэ хүрээнд дараа дараагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцох боломжтой монголын шилдэг, залуу уран бүтээлчдийг энэхүү арга хэмжээтэй танилцуулж, туршлага судлах боломжийг олгож байна.

Ташрамд дурдахад, энэ цаг мөчид Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин Италийн алдарт “Ла Скала” театрт тоглогдож буй дуурьд гоцлон дуулж байгаа бол 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Флоренц болон Пармагийн их сургуулиудад “Монголын соёлын төв” нээлтээ хийнэ. 

Мөн 4 дүгээр сарын 20-ны өдөр Ром хотноо зохион байгуулагдах дэлхийн түүх, соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлах зорилготой “Festival Dell’Oriente” наадамд Монгол Улс анх удаа зочин орноор оролцохоор бэлтгэл хангаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00