Dark Light
Нийгэм | 2024-04-19

“Боловсролын шинэчлэл-2024” үзэсгэлэн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын болон дотоодын их дээд сургуулиудын нэгдсэн хамгийн том “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд 04 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Үзэсгэлэнд 100 гаруй сургуулиудын танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээл, элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. 

Зохион байгуулагч:

· Мишээл Экспо ХХК

· Нийслэлийн Боловсролын Газар

Дэмжигч:

· Боловсрол, шинжлэх ухааны яам

· Боловсролын ерөнхий газар

· Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл

· Боловсролын зээлийн сан

· Боловсролын үнэлгээний төв

Ивээн тэтгэгч:

· Эмпасофт Технологийн сургууль

· Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургууль


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00