Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын эмзүйг байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням:
“Хавдар эдгээнэ, үхсэн хүнийг босгож ирнэ” гэсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд маш ихээр зарагдаж байна. Олон улсад эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг эм төстэй, хүнс төстэй гэж 2 ангилдаг. Эмийн чанарыг лабораториуд хянаж чадахгүй байна. Ямар ч хяналт шалгалт, судалгаа байхгүй. Эм төстэй бүтээгдэхүүнд тусгай зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлагатай байна. Витамины хэт хэрэглээ дутагдлаасаа илүү ноцтой үр дагавартай. Эрүүл мэндийн ихэнх бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь ургамалтай. Ургамалыг бид сайн гээд уугаад байдаг. Ургамлын хордлого биед хуримтлагдаад гардаггүй, амь насанд хүрэх аюултай байдаг” гэж санал дэвшүүллээ.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









