2026 оны аравдугаар сарын 7-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажилдаа анхаарлаа хандуулж сайтар төвлөр. Өнөөдөр удахгүй эхлүүлэх төслөө амжилттай хийх боломж олж харах болно. Эерэг үр дүнг урьдчилан мэдсэнээр амжилтдаа итгэлтэй байна. Таны уран сэтгэмж их хүчтэй байх ба авьяас чадвараа хөгжүүлж, амьдралаа илүү сонирхолтой болгохыг зорь.
Үхэр: Шинэлэг зүйлсийг санаачлахад анхаарлаа хандуул. Өөрөөсөө ухаалаг эсвэл аль ч чиглэлээр өргөн мэдлэгтэй хүнтэй ярилцах нь таалагдах ба таны оюун ухаан, мэдлэгийг тэлж өгнө. Өнгөрсөн үйл явдалтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэлд хүрэхийн тулд хууль шүүх зэрэг хөндлөнгийн оролцоо шаардагдах магадлалтай.
Ихэр: Зарим таагүй нөхцөл байдлыг өөрчлөх гэж байгаа бол одоо л яг тохирсон цаг. Хэрвээ та мэдлэгийн цар хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа бол шинэ сургалтад хамрагдах нь тохиромжтой. Таны хайр дурлалын харилцаа өөрчлөлт хийвэл маш таатай болно. Ажилдаа дарагдан хувийн амьдралаа жаахан цалгардуулж байсан бол одоо өөрчлөх хэрэгтэй. Хайртай хүмүүстээ чин сэтгэлийн бэлэг өгөхийг хичээгээрэй.
Мэлхий: Хэн нэгнээс тусламж хүсэх нь тийм ч сайхан санаа биш. Яг одоо өөрийнхөө юу хүсэж байгааг олж мэдэн, сэтгэлээ амраах зүйлийг олж хий. Хэрвээ хэрэгтэй байгаа зүйлээ мэдэж чадвал энэ нь та ирээдүйдээ тусламж үзүүлж буй хэрэг юм. Цагийн хуваариа шалгаж ямар нэг чухал уулзалт мартсан үгүйгээ шалга. Ойр дотнын хүн эсвэл сайн найздаа чухал зөвлөгөө өгөх гэж байгаа бол хэчнээн таагүй зүйл гарлаа ч тайван байж, харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй.
Арслан: Таны оюун бодолд далд мэдрэмж нөлөөлөх бололтой. Хэрэв та үүнийг зөв хүлээн авч чадвал амьдралдаа сайнаар ашиглаж болно. Зарим учрал санаандгүй мэт болох боловч амьдралаа өөрчлөх дохио байж мэднэ. Зарим хүмүүсийн хайр дурлалын харилцаанд асуудал үүсэж магадгүй. Гэхдээ хэрвээ та хайртай хүнтэйгээ цаашид удаан хугацаанд хамт байхаар шийдсэн бол одоо л тэр хүнээ бүрэн ойлгох цаг үе.
Охин: Бизнесийн харилцаа амжилттай байж, ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх мэдээлэл авах болно. Таны ур чадварт атаархдаг хэн нэгнээс болгоомжлох хэрэгтэй. Өнөөдөр мэдлэгээ дээшлүүлэх болон өөрийн сэтгэл доторх асуудлаа уудлахад тохиромжтой. Өрсөлдөөн ихтэй байх бөгөөд өөрийнхөө ухаан санааг удирдах хэрэгтэй болно
Жинлүүр: Зарим сөрөг нөлөөлөл тань руу ирж байгааг анхаар. Худалдаа арилжааны гэрээнд гарын үсгээ зурах, аз туршсан ажил хийх зэрэгт тийм ч таатай биш. Төлөвлөсөн ажилд бодож байснаас илүү их мөнгө зарцуулах төлөвтэй байна. Хуумгай хөдлөхөөс илүүтэйгээр өөрийн ур чадвараа ашиглан сайн төлөвлөх нь амжилтын түлхүүр болно. Аливаа зүйлд амлалт өгөхөөсөө өмнө бүх боломжуудыг шалгаж үз. Зугаа цэнгэл хөгжилтэй байх ч зардал их шаардана гэдгийг сана.
Хилэнц: Шинэ арга барилаар ажиллах үр дүнтэй. Уулзалт арга хэмжээнд оролцох, олон нийтийн өмнө хэлэх үг хэлэх зэрэг нь завгүй байлгана. Аливаа бодит нөхцөл байдалд хөнгөмсөг хандах болон эмзэг зан гаргах нь тухайн үйл явцыг шүүн тунгаах чадварыг бууруулна. Нэлээд хатуу чанга зан чанар л танд ухаалаг шийдвэр, зөв сонголтыг хийхэд тусална.
Нум: Ямар ч зүйл тохиолдсон бай, чухал төлөвлөгөөгөө дахин бүү өөрчил. Уурлаж бухимдвал жижиг зүйлд сатаарна. Та ийм байдлыг мэдрэхийг хүсэхгүй байвал тэвчээртэй байх хэрэгтэй. Хашир байхгүй бол бизнес тань дарамт шахалтад орж мэднэ. Гэр бүлтэй хүмүүс амьдралдаа ач холбогдолтой зүйлд анхаар. Хосууд өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйлийг олж авахын тулд бие биедээ зохих эрх чөлөөг өг.
Матар: Ашиг сонирхлын дагуу ямар нэг үйл ажиллагаанд нэгдэхийг хүсэх ч байнга оролцоход цаг хугацаа эрч хүч их зарцуулах шаардлагатай болно. Харин сайн үйлсийн үйл ажиллагаа зохион байгуулах нь таны бусдад туслах хүслийг гүйцэлдүүлнэ. Зарим хүмүүсийн хувийн харилцаанд сэтгэл зовоосон зүйл тулгарна. Хэвийн харилцаа тогтоохын тулд харилцан буулт хийх нь ажил ихтэй үед сэтгэл санааг тайван болгож өгнө. Үнэнч найз нөхөдтэйгөө сайн зөвлөлдөх нь харилцааг илүү хүчтэй болгоно.
Хумх: Сонирхож байсан эд зүйлээ худалдан авах хүсэл ихэснэ. Санхүүгийн боломж эргэлзээ төрүүлж мэднэ. Энэ нь санаа зовлоо гээд шийдэгдчих асуудал биш. Харин орлогоо нэмэгдүүлэх шинэ гарц олоорой. Бусдад зээлсэн мөнгөө авах нь төвөгтэй байж мэднэ. Та энэ талаар бусад хүмүүсээс зөвлөгөө авахыг хүсэх байх. Харин та түүнийг дагах эсэхээ сайтар бодоорой.
Загас: Мэдрэмжээ ахуй байдлаа сайжруулах тал дээр түлхүү ашигла. Аливаа саад бэрхшээлээс гарах ямар нэгэн арга зам заавал байдаг. Та бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээр тавьдаг боловч үүнийг хэтрүүлэх юм бол нэр төр чинь унаж, таагүй байдалд орж болох юм. Эрүүл мэндийн хувьд элдэв муу зуршлаас салах шаардлага гарч магадгүй. Ийм арга замаар та архаг өвчнөөсөө салж чадна. Архи согтууруулах ундааны хэрэглээнд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй.







Нийгэм




