Dark Light
Нийгэм | 2026-10-06

УЛААНБААТАР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ НИЙСЛЭЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Рио Тинто Монгол ХХК Улаанбаатар хотын төвд байрлах Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг 10 мянга гаруй иргэний санал, хүсэлтэд үндэслэн үндэсний 17 компани, олон зуун хүний хөдөлмөр, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулсан юм.

Иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ногоон орчин бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн энэхүү төслийг Рио Тинто Монгол ХХК Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулахад хувь нэмэр оруулж, нийслэлийн эзэмшлийн томоохон ногоон байгууламж болгон хөгжүүлж, тогтвортой үйл ажиллагааг нь хангахаар сүүлийн 3 жил гаруй хугацаанд менежментийг нь хариуцан ажилласан билээ.

Ингэхдээ паркийн өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, зүлэгжүүлэлтийг хариуцахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнгийн соёлыг бий болгохоор олон нийтийн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн юм. Гурван жилийн турш өдөр бүр нээлттэй байж, үйл ажиллагааг нь тогтворжуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ Рио Тинто Монгол ХХК-ийн захирал Х.Амаржаргал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад “Улаанбаатарын үдэш” арга хэмжээний үеэр хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр Х.Амаржаргал захирал “Өнгөрсөн хугацаанд паркаар давхардсан тоогоор 6 сая гаруй хүн үйлчлүүлсэн байна. Өнөөдөр энэ парк зөвхөн ногоон байгууламж биш, харин гэр бүл, хүүхэд залуус, ахмад настан гээд бүх насны хүмүүсийн цуглаж, амарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг хотын чухал орон зай болж хөгжжээ. Энэхүү паркаа олон арван жилийн турш хадгалж, хамгаалан хөгжүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Рио Тинто Монгол ХХК энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн үе үеийн удирдлагууд, бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниуд, хамтран ажилласан байгууллагууд болон төслийг тууштай дэмжиж ирсэн иргэд, олон нийтэд талархал илэрхийлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10