Dark Light
Нийгэм | 2026-10-08

ТУВАГИЙН АЛДАРТАЙ "УСТУУ-ХҮРЭЭ" БҮРЭН ШАТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Тувагийн алдартай "Устуу-Хүрээ" сүм цахилгааны богино холболтоос болж бүрэн шатжээ
 
ОХУ-ын Тува улсын буддын шашин болон архитектурын хосгүй дурсгалд тооцогддог алдартай "Устуу-Хүрээ" сүмд томоохон гал түймэр гарч, гол дуган нь бүхэлдээ шатаж устсан харамсалтай үйл явдал боллоо. Тувагийн Чадан хотоос холгүй орших уг сүмд гарсан галын дуудлага Оросын Онцгой байдлын яаманд бүртгэгдсэн бөгөөд түймэрт нийт 468 хавтгай дөрвөлжин метр талбай өртсөн байна. 
 
Галыг унтраахаар онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласан бөгөөд азаар гал гарах үед дотор нь хүн байгаагүй тул хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна. Урьдчилсан шалгалтаар гал сүмийн туслах өрөөнөөс эхэлсэн бөгөөд цахилгаан уурын зуухны утас богино холболт үүсгэснээс болсон гэж үзэж байгаа аж.
 
Устуу-Хүрээ сүм нь анх 1905–1907 онуудад Төвөдийн уран барилгын өвөрмөц хийцээр баригдаж байсан түүхтэй. Хэдийгээр 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр хуучин сүмийг нурааж, зөвхөн шавар хана нь туурь болон үлдсэн ч Тувагийн ард түмэн, сүсэгтэн олон болон олон улсын амьд хөгжмийн "Устуу-Хүрээ" наадмынхны дэмжлэг, хандиваар түүхэн барилгыг яг хуучин загвараар нь дууриалган дахин босгож, 2012 онд ашиглалтад оруулж байжээ. Харамсалтай нь, ийнхүү хүмүүсийн сэтгэл зүрхээр боссон шинэ дуган галын аюулыг давж чадсангүй. Харин зуу гаруй жилийн түүхтэй эртний шавар туурь нь галд өртөлгүй хэвээр үлдсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10