Dark Light
Нийгэм | 2026-10-09

УЛААНБААТАРТ 11, 12-НД ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүснэ.
 
Хур тунадас: 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
 
Салхи: 09-нд Алтайн уулархаг нутгаар 10,11-нд нутгийн зарим газраар, 12-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.   
 
Агаарын температур: 11-нээс ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 11-нд ялимгүй хур тунадас, 12-нд ялимгүй цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
 
 Агаарын температур: 11-нээс сэрүүсэж шөнөдөө 0...-5 градус, Яармаг-Сонгиноны орчмоор  -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08