Dark Light
Нийгэм | 2026-10-11

ЗАВХАНЫ 9 СУМАНД 42 УДААГИЙН БААВГАЙН ДАЙРАЛТ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Ургамал, Сонгино зэрэг 9 суманд 42 удаагийн баавгайн дайралт болж, 21 айл өрхөд хохирол учраад байна. Баавгай 7 үхэр, 11 бог идэж, 3 үхэр хүндээр шархдуулжээ.

Аймгийн Засаг даргын зөвлөх Х.Лүндээжанцангаар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Байгаль орчны газар, сум багийн хамтарсан шуурхай ажлын хэсэг хил орчмын багуудад ажиллаж байна.

Мөн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Г.Өнөрбаяр мэргэжлийн байгууллагуудын дарга мэргэжилтнүүдийн хамтаар тус бүс нутагт өнөөдрөөс эхэлж ажиллана.

Энэ удаагийн хурлаар баавгайн дайралтад өртсөн айл өрхийн хохирлын үнэлгээг гаргаж баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх зардлын тооцоог хамтатган Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Улсын онцгой комисст хүргүүлэх шийдвэр гарав.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын дэргэд Шуурхай штаб байгуулж жижүүрлэх, хил орчмын айл өрхүүд болон иргэдийг мэдээ мэдээллээр тухай бүрд хангаж ажиллах шийдвэрүүдийг гаргалаа.


Эх сурвалж | Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10