Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд яллагдагч Б.Баатарын өмгөөлөгч нараас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцээд, өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын гомдлыг Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
АДМИН







Нийгэм




