Дархан-Уул хотын 65 жилийн ойн баярын хүрээнд Дархан-Уул хотод зохион байгуулагдаж буй “Улсын аваргуудын нэрэмжит” барилдааны талаар Дархан-Уул аймгийн БТСГ-ын дарга А.Амараа-с тодрууллаа.
“Үндсэн зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн засаг дарга, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо оролцож байна. 10-р сарын 17-ны 14:00 цагт албан ёсоор барилдаан эхлэхээр байгаа.
Энэ барилдаанд 13 аварга 13 уулаа оролцоно гэдгээрээ онцлог. Мөн улсын том цолтой бүх бөхчүүд ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Бай шагналын хувьд түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх 8 сая төгрөг, шөвгийн дөрвөн бөх 5 сая гэсэн төсөв батлагдсан байгаа. Энэхүү барилдааныг УИХ-ын гишүүн Болдын Жавхлан санаачилсан.
Өнөөдрйин байдлаар тасалбар 100 хувь борлуулагдаж дууссан байна. Нэмэлтээр сандал бэлтгэж, хэрхэн иргэдээ хүртээмжтэй үзүүлэх тал дээр анхаарч бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид энэхүү барилдааныг уламжлал болгон Дархан хотдоо зохион байгуулдаг болохыг санаачлагчидтай ярилцаж байгаа гэв.”
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




