Dark Light
Нийгэм | 2026-11-23

ОХУ-Д ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛ ХИЙХЭЭР ОЧСОН Ч ДАЙНД ДАЙЧЛАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “манай улсын иргэд ОХУ-руу өндөр цалинтай ажил хийх гэж явсан ч дайнд дайчлагдаж, цэргийн тусгай ажиллагаанд оролцохоор болчихлоо” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд буй. Энэ мэдээллийг албан ёсны эх сурвалж буюу Гадаад Харилцааны Яамнаас тодрууллаа.

 

Гадаад харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа: 

Юун түрүүнд энэ мэдээлэл үнэн. Тухайн иргэний ар гэр өнгөрсөн долоон хоногт ГХЯ-нд албан хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу ОХУ-ын элчин сайдын яамтай холбогдсон. Үүний дагуу ГХЯ-ны зүгээс ОХУ-ын элчин сайдын яамтай холбогдсон. Мөн ОХУ дахь элчин сайдын яам тус улсын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалан яамтай холбогдож, тус иргэний мэдээллийг өгсөн. 

Манай улсын иргэд  хэлний бэрхшээлийн улмаас гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан учир иргэнээ буцааж авъя гэх хүсэлтийг ОХУ-ын талд өгсөн байгаа. Ийм хүсэлтйн дагуу өмнө нь иргэдээ буцаан авчирч байсан туршлага байгаа учраас  аюулгүй эх орондоо ирэх боломжтой гэж үзэж байна. 

Энэ тохиолдол бол анхны  тохиолдол ч биш. Өмнө нь ч бас ийм тохиолдлууд гарч байсан. Үүний дагуу  ГХЯ-наас 11 дүгээр сарын 2-ны өдөр албан ёсны сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан. 

 Цахим сүлжээгээр дамжуулан ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучлана, урьдчилгаа цалин шилжүүлнэ гэх мэдээллийн дагуу монгол улсын иргэд  тогооч, тээврийн жолооч зэрэг ажилд бүртгүүлж, хил давдаг. Бодит нөхцөл байдал дээр энэ нь анхнаасаа залилан, луйврын шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд оруулахаар ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээдийн зохион байгуулсан ажил байдаг. Үүнийг таслан зогсоохоор ГХЯ тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна . 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08