Dark Light
Нийгэм | 2026-11-25

МАРГААШ БҮХ НИЙТЭЭР АМАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улсын Анхдугаар Их Хурлаар анхдугаар Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс хамжлагат ёс, хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалд шилжсэн түүхтэй. Энэхүү түүхэн шийдвэр нь иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулж, орчин цагийн төрийн байгуулалтын суурийг тавьсан онцгой ач холбогдолтой үйл явдал болсон билээ.

Манай улс тус өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон. Улмаар түүх, уламжлалын үнэ цэнийг сэргээх зорилгоор УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын есөн гишүүн хуулийн төсөл санаачлан өргөн барьж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар арваннэгдүгээр сарын 26-ныг дахин "Улс тунхагласны баяр" болгон бүх нийтээр амардаг хууль эрх зүйн орчин бүрдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08