Dark Light
Гадаад | 2026-11-25

ЕВРОП ХАЙБРИД АВТОМАШИНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Европын Комисс Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудад импортлох хайбрид суудлын автомашины тоо хэмжээнд квот тогтоожээ. Шинэ хязгаарлалт арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд 200 хоногийн хугацаанд мөрдөгдөх юм.

Хайбрид автомашины импорт огцом нэмэгдсэн нь энэхүү хязгаарлалтыг тогтоох шалтгаан болсон байна. Тодруулбал, 2024 онд Европын Холбоо БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд гаалийн татвар ногдуулж эхэлснээс хойш хайбрид автомашины импорт нэмэгджээ.

Европын автомашины зах зээл ерөнхийдөө өсөлттэй байгаа хэдий ч дотоодын үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх хувиа алдаж эхэлсэн нь тэдний үйл ажиллагаанд эрсдэл учруулах нөхцөл болжээ.

Жилийн хэмжээнд тооцсон импортын квотыг улс орноор нь авч үзвэл:

  • БНХАУ: 350,000 автомашин

  • Япон: 310,000 автомашин

  • Турк: 230,000 автомашин

  • Их Британи: 190,000 автомашин

  • Өмнөд Солонгос: 105,000 автомашин

Харин түр хугацааны арга хэмжээ хэрэгжих 200 хоногт БНХАУ-аас импортлох автомашины хэмжээ ойролцоогоор 191,000 байхаар тооцжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08