Dark Light
Спорт | 2026-11-25

ЖЭЖҮ ХОТ МОНГОЛД ХОЛЧ МОРЬДЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Жэжүд болсон Солонгос–Монголын морин спорт, соёлын солилцооны V бага хурал амжилттай өндөрлөлөө. 

Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо болон БНСУ-ын Жэжү хотын Морин Спортын Холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Солонгос–Монголын морин спорт, соёлын солилцооны V бага хурал Жэжү хотод өчигдөр (2026.11.24) амжилттай болж өндөрлөлөө.

Хуралд Монголын талаас Монголын Морин Спорт Уяачдын Холбооны (ММСУХ) Хүндэт Ерөнхийлөгч, “Хангарди жокей” клубийн тэргүүн М.Энхболд, ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны (НМСУХ) Тэргүүн М.Мөнхбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид, адууны аж үйлдвэрийн мэргэжилтнүүд, дасгалжуулагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Хурлаар Солонгос, Монгол хоёр улсын морин спорт болон адууны аж ахуйн салбар дахь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, холч морины уралдааны олон улсын чиг хандлага болон тэмцээний үндсэн зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцлоо. Мөн холч морин спортын олон улсын тэмцээнийг хөгжүүлэх, хамтарсан оролцоо, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж, залуу тамирчдыг хөгжүүлэх, адууны салбарын боловсрол, олон улсын тэмцээний зохион байгуулалтын туршлага солилцох замаар практик хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр БНСУ-ын Жэжү хотын Морин Спортын Холбооноос Монголд холч морины уралдааныг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн энэ өдрүүдэд Жэжү хотод Азийн өсвөрийн саадтай харайлтын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээнд НМСУХ-ны дэргэдэх “Хангарди жокей” клубийн дасгалжуулагч, НМСУХ-ны Дэд тэргүүн Б.Үүрцайхаар ахлуулсан дасгалжуулагч Б.Мягмарцэрэн, залуу жокей Ү.Марс-Од, Г.Тэлмүүн нар оролцож байна

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08