Dark Light
Нийгэм | 2024-12-10

Утааг дахин 30-40 хувь бууруулах технологийн туршилтуудыг хийчихсэн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"Тавантолгойн түлш"-ийн технологич Б.Өлзийбатаас тодрууллаа.

Шахмал түлшийг шинжлэх лаборатори байхгүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Сайжруулсан түлшний хяналтыг хөндлөнгийн лабораториудаар хийлгэж ирсэн. Өнөөдөр ч бас хөндлөнгийн хяналтуудаа хийлгээд явж байгаа. 2023 онд манайх дэргэдээ өөрсдийн лабораторитой болоод бүтээгдэхүүнийхээ техникийн шинжилгээг бүрэн хийдэг болсон. Нэг ёсондоо хэрэглэгчид хүрэх шахмал түлшийг борлуулалтад гарахаас нь өмнө хяналтаа хийж чаддаг болсон гэсэн үг. Мөн дотоодын хяналтаас гадна хөндлөнгийн хяналтуудыг хийлгэдэг. Бид үндсэн түүхий эд болох мидлинг шахмал түлш хоёрынхоо шинж чанарыг дотооддоо хийж чаддаг байсан бол дөрөвдүгээр сараас Стандарт хэмжил зүйн газраас барьцалдуулагчид тавигдах техникийн шаардлагыг байгууллагын стандарт болгож батлуулж чадсан. Энэ бол томоохон дэвшил гэж харж байна. учир нь бид өмнө нь барьцалдуулагчийн шинжилгээг зөвхөн Хими, химийн технологийн хүрээлэнгээр хийлгэдэг байсан бол одоо бид дотооддоо хийж чадах чадамжтай болсон. Энэ хүрээнд лабораторидоо барьцалдуулагчийн цардуул болон ислэгийг тодорхойлох зорилгоор химийн бодис ашиглаж байгаа. Тэр нь бүтээгдэхүүнд ашиглаж байгаа эд биш. Шахмал түлшдээ ашиглаагүй. Бүтээгдэхүүнийхээ чанарыг хянахын тулд химийн бодис ашигласан. Химийн бодисын зөвшөөрөлгүй байж байгаад битүүмжлүүллээ гэсэн. Аливаа лаборатори химийн бодисын зөвшөөрөл авах ёстой. Бид хуулийн дагуу шаардлагатай бичиг баримтуудаа зөвшөөрөл авах байгууллагууддаа өгчихсөн. Харамсалтай нь баруун үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнөөдрийг хүртэл хойшлогдоод удаад байна. Дүгнэлт гарчихвал байгал орчны нарийвчилсан дүгнэлттэйгээ уялдаад, түүний араас химийн бодисын зөвшөөрөл нь давхар гарчихна. Энэ хугацаанд буюу өнгөрсөн наймдугаар сараас бид барьцалдуулагчийнхаа шинж чанарыг тодорхойлохын тулд химийн бодис ашигласан. Түүнээс биш бүтээгдэхүүндээ химийн бодис ашиглаагүй гэдгээ хариуцлагатай хэлмээр байна. 

Бүтээгдэхүүний химийн найрлага өөрчлөгдөөгүй гэж ойлгож болох уу. Тухайлбал, 41 төрлийн химийн бодис түлшний найрлагад ордог гэсэн мэдээлэл яваад байна.

-Шахмал түлш үндсэн хоёр л түүхий эдтэй. 95 хувийн мидлинг. Энержи ресурсээс Сухай худгийн баяжуулах үйлдвэрийн угааж ангилсан нүүрс буюу эрчим хүчний нүүрс 95 хувийг эзэлнэ. 4-5 хувьд нь барьцалдуулагч буюу холбогч эдийг ашигладаг. 2019 онд анх манай үйлдвэр байгуулагдсан цагаас хойш энэхүү орц огт өөрчлөгдөөгүй. Технологийн горим маш энгийн. Мидлингийг 5 мм хүртэл нунтаглаад барьцалдуулагч холиод хэвлээд, шахаад, хатаадаг. Технологийн горим зөрчих нарийн төвөгтэй үйлдвэр биш учраас технологийн горим алдагдаагүй. Бүтээгдэхүүний түүхий эд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Ирэх онд бүтээгдэхүүнээ бүр сайжруулах, түүхий эдээ солих судалгааны ажлуудыг хийгээд явж байна. Дахин утааг 30-40 хувь бууруулах технологийн туршилтуудыг хийчихсэн. Судалгааны ажлаа үргэлжлүүлээд явж байна. 

-Нүүрсний технологийн горим хэвээрээ гэж ойлголоо. Тэгвэл агаарын бохирдол, утааг ихсэж байгааг юу гэж тайлбарлах вэ?

-Агаарын бохирдол олон эх үүсвэртэй. Мэдээж гэр хорооллын шахмал түлшнээс гарч байна. автомашины тоосонцор байна. Станцуудын бохирдол бий. Маш олон эх үүсвэр байгаа. Би түрүүн хэлсэн. Манай үйлдвэрийн хэрэглэж буй түүхий эд өөрчлөгдөөгүй. Бид олон нийтэд нээлттэй ажилладаг. Хэн нэгнээс нууж хаах зүйл байхгүй. Хоёрхон түүхий эд ашиглаж байгаа учраас ерөнхий технологичийн хувьд ингэж л хэлэх байна. 

-Шахмал түлш хэрэглэсэн эхний жил утаа бага байсан гэж иргэд ярьдаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-2020 онд манай зүүн үйлдвэр ашиглалтад орсон. Солонгос технологи буюу гадна орчны агаарын температураар хатаах технологитой үйлдвэр гэж баргигдсан боловч манай орны цаг уурт тохироогүй. Тиймээс түлш өөрөө 10 хувийн чийгшилтэй байх ёстой ч 12-13 хувь болохоор чийгтэй гэдэг гомдол гардаг байсан. Үүнийг бид үйлдвэрийн бүх шугам дээр хатаах технологи тавиад 2022 оноос манай бүх үйлдвэр 5679:2022 гэсэн стандартыг хангаад 6 хувиас бага чийгшилтэй гэсэн түлшийг гаргаж байгаа. Тухайн үед Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг түлш үйлдвэрлэгч хүний хувьд нэг зүйл ойлгодог. Тухайн үед хяналт шалгалт маш сайн байсан. 2022 онд цагдаатайгаа, хорооныхоо төлөөлөлтэй өндөрлөг газарт очоод утаа гаргаж байгаа айлыг шалгадаг байсан. Сүүлдээ үүн шиг хяналт шалгалт байхаа больсон. 174 аж ахуйн нэгж буюу жижиг оврын дулааны станцууд ажиллаж байна. Тэд бүгд түүхий нүүрсийг ашиглаж байна. Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл түүхий нүүрснээсээ салаагүй. Өмнөх хоёр жилд салж чадсан боловч түүний дараах хоёр жилд эргээд түүхий нүүрсээ хэрэглэсэн. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11