Цаг үеийн мэдээ

     ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом нийгмийн сүлжээгээр шинэ төрлийн коронавирусийн өвчлөлтэй тэмцэж байгаа Хятад улсын эм эмнэлгийн салбарын хүмүүст талархал илэрхийлжээ.

Тэрээр, "Би Хятад улсын эм эмнэлгийн салбарын хүмүүс, ялангуяа Хүбэй мужийн эмчилгээний ажилтанд талархал илэрхийлж байна. Та нар маш их дарамтын дор өвчтөнийг асарч, бас шинэ төрлийн коронавируст чиглүүлэн шинжлэх ухааны судалгаа хийж тоо баримт цуглуулж, хамгийн сайн эмчилгээний арга олох, вирус даамжрахаас сэргийлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг дэлхий дахинаараа талархаж байна" гэжээ.

      ДЭМБ энэ сарын 11, 12-нд Женевт шинэ төрлийн коронавирусийн дэлхийн судалгаа болон инновацын форум зохион байгуулж, дэлхийн судалгааны хүчийг зохицуулж, шинэ төрлийн коронавирусийн судалгааны чухал талыг тогтоож, эмчилгээний төсөл болон үр ашигтай вакциныг эртхэн судлан гаргах болно гэжээ.

 

Таны сурталчилгаа