Цаг үеийн мэдээ

        БНХАУ-ын Хубэй мужийн эрх баригчид COVID-19 коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэх арга хэмжээг чангатгах зорилгоор тээврийн хөдөлгөөнийг хатуу хязгаарлах, хотын болон орон нутгийн оршин суугчдын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах шийдвэр гаргажээ. Тус мужид зөвхөн эмнэлгийн болон цагдаагийн машин, хүнс болон ахуйн хэрэгцээний бараа тээвэрлэх машинаас бусад автомашины хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

       Түүнчлэн, хот, орон нутгийн орон сууцны хорооллын байрнуудад ганц гарцыг нээлттэй үлдээж, 24 цагийн туршид орж, гарч буй оршин суугчдын халууныг хэмжих, бүртгэх, гаднын машин болон онцгой шаардлагагүй тохиолдолд гаднын хүнийг оруулахыг мөн хориглож байна. Дэлгүүр, эмийн сангуудыг шаардлагатай хүнс, өргөн хэрэглээний бараа, эм, эмийн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг дэмжин ажиллаж байна. Компаниуд зөвхөн эрх баригчдын зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа эхлүүлж болох аж.

        Үүнээс өмнө, тус мужийн эрх баригчид нэг айл өрхөөс нэг хоногт гадагш гарах хүний тоог хатуу тогтоон хязгаарлаж, өндөр барилга байгууламжуудын цахилгаан шатыг бүрэн зогсоосон билээ.

Таны сурталчилгаа