Цаг үеийн мэдээ

          БНХАУ дахь шинэ коронавирусийн дэгдэлт дээд цэгтээ хэдийнээ хүрчихсэн бөгөөд шинээр халдварласан тохиолдлын тоо аажмаар буурч байна. Цаашид нөхцөл байдал сайжирна" хэмээн Ухань хот дахь халдварт өвчний "Лэйшэньшань" эмнэлгийн ерөнхий эмч Ван Синхуань хэлжээ. "Коронавирустэй эрчимтэй тэмцэх үе хэдийнээ ирчихээд байна. Халдвар авсан хүмүүсийн талаарх статистик мэдээллээр, бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь эрт илрүүлсэн ангилалд хамаарч байна.

        Миний ажигласнаар, өндөр хэмийн халуунтай байсан өвчтөнүүдийн тоо тав дахь өдрөө дараалан буурч байна" хэмээн тэрбээр ярьжээ. Түүнчлэн өвчтөнүүдийн тоо дахин эрс нэмэгдэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

Таны сурталчилгаа