Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуаны 2 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлээр "COVID-19" буюу коронавирустэй тэмцэх зорилгоор БНХАУ ДЭМБ-ын эмчилгээний хамтарсан багийн гадаад эрдэмтэд Бээжин хотод хүрэлцэн иржээ.
Эмчилгээний багт Америкийн эрдэмтэд ч мөн багтаж байгаа юм байна.
Хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан - "Судалгааны баг холбогдох ажлаа эхлүүлсэн. Бээжин, Гуандүн, Сичуань зэрэг мужид ажиллах болно" гэж хэллээ.