Цаг үеийн мэдээ

         COVID-19 халдвар дэгдсэн голомт болох Үхань хотын халдварын эсрэг ажилд туслахаар ӨМӨЗО-ноос ахуйн хэрэглээний эд материал илгээн, эмчилгээний баг томилсоор байна.

       Энэ сарын 16-нд Хүбэй мужийн COVID-19 халдварын эсрэг ажлыг дэмжин туслах эмчилгээний зургаа дахь багийн 110 эмч сувилагч нар мордлоо.  

       Тус багийг ӨМӨЗО-ны COVID-19 халдварын эсрэг тэмцэх ажлын хэсэг яаралтай зохион байгуулсан аж. Өнөөдрийг хүртэл ӨМӨЗО нийт 500 орчим эмч ажилтнаа Хүбэй мужийн COVID-19 халдварын эсрэг ажилд томилон оролцуулж байгаа юм байна.

Таны сурталчилгаа