Хятадын баруун өмнөд Түвдийн нутагт анх удаа "Од гараг" үзүүлэх төв үүдээ нээж, туршилтаар ажиллаж эхэлжээ. Лхасын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрлах уг үзүүлэх төв нь 8000 метр хавтгай дөрвөлжин талбайг эзлэх аж. Энэхүү бүтээн байгуулалтад 186 сая юань /27 сая ам.доллар/ зарцуулсан бөгөөд "Од гараг" үзүүлэх төв нь өндөр чадалтай техник, технологи ашиглан зочдод сансар огторгуйн гайхамшгийн олон талт байдлыг виртуал бодит байдлаар харуулахад туслах юм.
Энэ төв нь Түвдийн бүх ястнуудад, ялангуяа хүүхдүүдэд одон орон судлалд багаасаа дурлах, шинжлэх ухааны талаар суралцахад нь тусалж чадна гэж итгэж байгаа аж. Туршилтын хугацаа 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.