“NBA”-гийн од аса Коби Брайнтын эцэг эх нь түүний хуримын ёслолд оролцоогүйгээр барахгүй, хүүгээ нас барах хүртэл нь нэг ч удаа холбоо бариагүй болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ тэд хүүгээ дахин хэзээ ч тэвэрч чадахгүй болсон гэдгээ мэдмэгцээ маш их сэтгэлээр унасан байна.
Коби Брайнт эцэг эхтэйгээ таарамжгүй харилцаатай байжээ. Үнэн хэрэгтээ эцэг эх нь түүний Ванессатай хийсэн хуримд оролцоогүй бөгөөд үүний шалтгаан нь тэд Ванессаг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйд байжээ. Учир нь Ванесса Африк-Америк гаралтай биш бөгөөд Латин эмэгтэй юм. Үүнээс гадна өөрийнх нь дурсгалын зүйлийг зөвшөөрөлгүй зарах гэж оролдсоноос нь хойш, эцэг эхтэйгээ сүүлийн 3 жил огтхон ч холбоо бариагүй талаараа албан ёсоор мэдэгдэж байв.
Үүний дараа Кобигийн эцэг эх болох Жое болон Памела Брайнт нар “үл ойлголцол үүссэн байна” хэмээн уучлал гуйж байжээ.
Эцэг эх нь: “Бид хүүтэйгээ үл ойлголцож, түүнийг сэтгэлийг өвтгөхөөр үйлдэл хийсэндээ уучлалт гуйж байна…” гэжээ.
Коби Брайнтын ойрын хүмүүсийн мэдээлснээр, Коби осол болохоос өмнө эцэг эхтэйгээ холбоо барихыг хүссэн гэнэ.