Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8 цагаас эхэллээ. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ба  хэлэлцэх эхний асуудлуудаа шийдвэрлэжээ.  

Үүнд :  Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.

Хэлэлцэх асуудал 

1.  Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай - Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2. Төлөвлөгөө батлах тухай - Л.ОЮУН-ЭРДЭНЭ

3.  Хөрөнгө гаргах тухай - Д.ЦОГТБААТАР

4. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай - Ч.ХҮРЭЛБААТАР

5. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай  - Ч.ХҮРЭЛБААТАР

6. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай - Ч.ХҮРЭЛБААТАР

7. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт - Ц.НЯМДОРЖ

8. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - Ц.НЯМДОРЖ

9. Протокол батлах тухай  - Ц.НЯМДОРЖ

10. Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай - Ё.БААТАРБИЛЭГ

11. “Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай - Ц.ДАВААСҮРЭН

12. Бусад асуудал - У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

13. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар - Л.ОЮУН-ЭРДЭНЭ

14. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар - Л.ОЮУН-ЭРДЭНЭ

15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар - Л.ОЮУН-ЭРДЭНЭ

16. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар - Н.ЦЭРЭНБАТ

17. Эдийн засгийн төлөв байдлын талаар - Ч.ХҮРЭЛБААТАР

18. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар - Ё.БААТАРБИЛЭГ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Таны сурталчилгаа