Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймагт бага насны гурван охиноо зуурдаар алдсан харамсалтай тохиолдол гарч олон хүний сэтгэлийг шимшрүүлсэн.  Сэтгэл санааны хүнд цохиолтод орсон эцэг эхэд нь Монголын ард түмэн чадах чинээгээр сэтгэлийн дэм үзүүлж, хандив цуглуулж байв.

       Тэгвэл  талийгаач болсон охидын аав, ээж болох Г.Чинбат, н.Алтанзул нар Монголынхоо сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр нийслэл ГСҮТ-н түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, Отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр бэлгэлсэн байна.

  

Таны сурталчилгаа