Цаг үеийн мэдээ

       Шинэ төрлийн коронавиурсийн уушгины хатгалгаанаас сэргийлэх ажил болон эмчилгээ үр дүнд хүрээд байна. Эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөний шинж тэмдгийг судалсны дүнд фосфорын хүчлийн хлорохин, плазмын эмчилгээ, уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм зэрэг нь нэлээд сайн үр дүнг үзүүлсэн байна.

            Эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн 90 орчим хувь нь хөнгөн, 10 орчим хувь нь хүнд буюу маш хүнд байсан бөгөөд нарийвчилсан судалгаанаас харахад өвчтөнүүд өвчилснөөс оношлогдох хүртэлх цагийн хувьд Хятадын хэмжээнд дунджаар 4.95 хоног байна. Энэ нь оношилгооны цагийг богиносгон, цаг тухайд нь эмчилж, эрт оношлон эрт илрүүлэх нь эмчлэх эдгэрүүлэх хэмжээг дээшлүүлэхэд маш үр дүнтэй арга болсныг харуулж байна” гэжээ. Өдгөө 10 мужийн 57 эмчилгээний байгууллага уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эмийг хэрэглэсэн 701 тохиолдлыг ажиглалтад хамруулж, эдгээрээс 130 тохиолдол эдгэрч эмнэлгээс гаран, 51 тохиолдлын шинж тэмдэг үгүй болж, 268 өвчтөний өвчний байдал сайжран, 212 тохиолдлын өвчний байдал хүндрээгүй байна.

      Уг уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм нь шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгааны тахлыг эмчлэхэд клиникийн нэлээд сайн үр дүн, аврах эмчлэх хэтийн төлөвтэй байна гэжээ. Эмийг зургаан хоног буюу эмчилгээний хоёр курс уусны дараа өвчтөнүүдийн 94.6 хувь нь халуурахгүй хэвийн болж, ханиалгаж байсан 214 өвчтөн эмийг 1 хоног уусны дараа өвчнүүдийн 46.7 хувь нь ханиалгах шинж тэмдэг үгүй болж байсан бол 6 хоног уусны дараа өвчтөнүүдийн 80.6 хувь нь ханиалгах шинж тэмдэг үгүй болсон. Үүний зэрэгцээ тамиргүйдэх, хоолны дуршил буурах, хоолой өвдөх зэрэгт мөн нэлээд илэрхий үр дүн үзүүлсэн гэжээ.

Таны сурталчилгаа