Хятадын ард түмэн тахал өвчинтэй тэмцэж байгаа энэхүү чухал цаг үед Орос улс Хятад улсад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар холбогдож, Хятад улсын ”COVID-19”-ийн тархалтыг зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа шийдвэртэй арга хэмжээг өндрөөр үнэлж, бэрхшээлийг даван туулахад Хятад улсад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Улс төрийн дэмжлэгээс гадна Орос улсаас Ил-76 тээврийн онгоцоор 23 тонн хүмүүнлэгийн тусламжийн зүйлс, 2 сая эмнэлгийн маск, хамгаалалтын хувцас болон бусад эмнэлгийн хэрэгслийг Үхань хотод яаралтай хүргүүлжээ.
Мөн Оросын SPB телевизийн групп Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад 50.000 ширхэг эмнэлгийн маск хандивласан байна. Хабаровск болон Хятадтай зэргэлдээх мужууд Хармөрөн болон бусад мужуудад тусламж илгээжээ. ОХУ-ын анагаах ухаан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шилдэг мэргэжилтнүүдийн баг Хятадтай хамтарч тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцэхээр Хятадад хүрэлцэн ирсэн байгаа аж.
Хөрш улсын энэхүү чин сэтгэлийн тусламжийг Хятадууд "Цуурхал тарааж, Хятадын үндэсний дүр төрхийг муутгах гэсэн зарим улс орны бодлогоос эрс ялгаатай нь олон улсын хамтын нийгэмлэгийн ихэнх улсууд, тэр дундаа Орос улс Хятадын засгийн газрын шийдвэртэй, үр дүнтэй арга хэмжээг өндөр үнэлэн баталж, халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд ялалт байгуулахад нь эрч хүч өглөө" хэмээж байгаа аж.