Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмч нар маань улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайд амьдралын 10 цагийн настайд мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ.
Мэс заслыг ЭХЭМҮТ -ийн хүүхдийн мэс заслын эмч М.Зоригтбаатар, унтуулгын эмч С.Сэргэлэн, эмч Г.Мягмардорж, БОЭТ-н мэс заслын зөвлөх эмч С.Энхбаяр, унтуулагын эмч Э.Бат-Ундрал, нярайн эмч Л.Сүнжидмаа, сувилагч О.Хашчулуун, Б.Сувд-Эрдэнэ, Л.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэсэн байна.
Эрдэнэт хүний амь насыг аврах энэрэнгүй үйлс үргэлжид дэлгэрч байх болтугай.
Эрүүл мэндийн яам