Цаг үеийн мэдээ

"Хүннү рок" урсгалаар уран бүтээлээ туурвин, дэлхий даяар алдаршиж байгаа The Hu хамтлаг "Star Wars Jedi: Fallen Order" видео тоглоомд зориулан бүтээсэн "Sugaan Essena" нэртэй дууныхаа видео клипийг танилцууллаа.

Монголын алдарт металл рок хамтлаг энэхүү дууг эхлээд Монгол хэл дээр зохиож, дараа нь "Оддын дайн"-ы ертөнцтэй төгс уусах "харь гарагийн" зохиомол хэл рүү хувиргасан гэж Revolver сэтгүүлд уран бүтээлийн үйл явцаасаа хуваалцжээ. Мөн "Sugaan Essena" гэдэг нь "Хар аянга" гэсэн утгатай бөгөөд тоглоомын гол баатрын зүрх сэтгэл, хүч чадлыг илтгэж байгаа хэмээн тэд тайлбарласан юм.

 

Таны сурталчилгаа