Цаг үеийн мэдээ

        Коронавирусийн халдварын онцгой нөхцөл байдалд олон хүн нэг доор цуглуулан ажиллуулах нь өндөр эрсдэлтэй төдийгүй зам харилцааны ачаалал, олон нийтийн талбайн хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлэх давхар асуудалтай байдаг. Иймээс Хятадад онлайн оффис ажиллагааг хэрэгжүүлж байна.

       Тэгвэл 190 мянган ажилтантай HUAWEI компани дэлхийн 172 улст оффистай. 2020 оны 2 дугаар сарын 3-наас HUAWEI компани өөрийн бүтээсэн WeLink болон DevCloud хоёр онлайн хэрэгслээр холбогдож, ажил хэрэгч 40 мянган хурал хийсэн бол 10 мянга гаруй нь олон улсын хурал юм. Ийнхүү тус компани нь онлайн оффист тулгуурлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж.

       HUAWEI Cloud-ийн орлогч захирал Шүэ Хaoгийн танилцуулж буйгаар WeLink болон DevCloud хоёр онлайн хэрэгслийг компанийн дотооддоо оффисийн зориулалтаар ашиглаад гурван жил болж байгаа бөгөөд энэ нь онлайн оффисийн маш найдвартай, өндөр чадавхитай программ юм. Өвчин халдварын энэхүү онц хэцүү нөхцөл байдалтай холбогдуулан тус компани WeLink онлайн оффисын программаа олон нийтэд үнэ төлбөргүй ашиглуулахаа мэдэгдсэн байна.

 

Таны сурталчилгаа